Wednesday, May 8, 2019

Тэдэнд хайртайг маань хэн дамжуулж хэлэх вэ ??

Бидний Их ЭЗЭНий хүсэл бол
бүх хүмүүсийг аврагдаасай үнэний мэдлэг рүү ирээрэй гэж хүсдэг.
тиимдээ ч Тэр өөрийн цорын ганц Хүүгээ бидний төлөө  өгч  биднийг Түүний хувьд биднийг хичнээн  их  үнэ цэнэтэйг  харуулсан  байдаг.Зүгээр ч нэг  үнэ цэнийг маань мэдрүүлээд зогсохгүй  амьдралын утга учрыг  утга төгөлдөр болгож өгсөн нь гайхалтай.

Гэхдээ
 Амьдралын нухчаанд нухлагдаж
гэмийн боолчлолд дараглагдсан хүмүүст хэн Түүний хайрыг дамжуулах вэ ??

Архи уудаг  ааваасаа айж орой бүр  чимээ чагнан суух  бяцхан хүүхдүүдэд  хэн очиж  ЭЗЭНий амар тайвныг  хуваалцах вэ ??

Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл
ядрах гэдгийг умартаж
гэр бүлийнхээ төлөө  ажилж буй
аавуудад   мөнгө зөвхөн амьдралын утга учир  биш гэдгийг хэлж Түүний хайрыг хэн очиж   дамжуулах вэ ??

Хиймэл үхмэл шүтүүнд мөргөж
Хамаг  сайнаа даатгаж байгаа
хуурагдсан,нүдэнд  хаагдсан хүмүүст хэн очиж үнэнийг хэлж  Амьд  ЭЗЭНий агуу хайрыг дамжуулах вэ ???

Ганцаардсан   бэтгэрсэн  нэгэнд
хэн очоод  хань болж чи ганцаараа биш ЭЗЭН чиний бүхий л хүнд хэцүү баярт өдрүүдэд чамтай хамт байсан одоо ч гэсэн хамт  байгаа гэдэг баярт мэдээг хуваалцаж  хэлэх вэ ??

Түүний хувьд Та бол хайрыг авахын төлөө төрсөн гэдгийг  .мөн Түүний хувьд та  хичнээн их үнэ цэнэтэй
юугаар ч оруулашгүй нандин цор ганц нэгэн   гэдгийг хэн  очоод дамжуулж хэлэх вэ ??

Хэн     хэн    хэн   хэн ????

ЭЗЭН  таныг бас намайг 
Яв  гэж байна
Тэдгээр хүмүүст  очоод
Өөрийнх нь болзолгүй хайрыг
хуваалцаасай гэж хүсч байна.

Тэр Таныг харахдаа

Өдөр тутмын амьдралаа харж,
итгэлгүй зан гаргаж, өөрийгөө голж
суухаа больж.  Түүний хүч Түүний тусламж дотор босоод  алхаасай гэж Тэр хүсч байна.

Гэр  бүл , ах дүүс, найз нөхөддөө,
Өөрийнх нь болзолгүй,хариу нэхдэггүй хайрыг нь таныг  дамжуулаасай  гэж
Тэр хүсч байна.

Эх орон болон овог аймгууд үндэстэн ястануудад  Эхлэлгүй,төгсгөлгүй, дуусашгүй,  хайрыг нь таныг
дамжуулаасай гэж Тэр  хүсч байна.

Тийм ээ би явах болно  ЭЗЭН гэж хэлэх
Таны сүр хүчит  гайхамшигт нэрээр
Таныхаа  яв гэсэн газарт тань  очиж
Таныхаа л  хайрыг  дамжуулий гэж хэлэх
Таныхаа л хаанчлалын төлөө би
явах болно гэж шийдвэр гарган тунхаглах  таныг таныг таныг
ЭЗЭН хүлсээр л байна.

#ЭЗЭН_таньтай_хамт_түүхийг
#Дэлхийн_өөрчлөх_түүхийг_бичихийг
хүсч байна . 

#Ву Балжий

No comments:

Post a Comment