Ээ дээ энэ хөдөө орон нутгийн илгээлтийн эзэд гэж гүй ээ мөн ажилтай хүмүүс байх юмаа олон ч зүйлийг зэрэгцүүлж гэр бүл ,чуулган гээд ,
их л завгүй явах юмаа.жоохон хуваалцаж суухаар ямар их ачааг үүрч яваа гэдэг мэдрэгдэх юм тэгсэн гэсэн тэд маань итгэлээ сахиж ЭЗЭНий төлөө шамтарч няцалгүйгээр үйлчилсээр л байх.Ийм л зовлонтой хөдөө орон нутагт үйлчилдэг илгээлтийн эзэд олон байгаадаа гэсэн бодол нууцхан төрлөө.Гадагшаа илгээгдсэн илгээлтийн эзэд чухал ч тэднээс дутахааргүй үйлчилж үргэлж хөшигний ард байдаг ,хөдөө орон нутгийн Илгээлтийн эздээ бас дэмжиж ,баг илгээмээр юмуу даа гэсэн бодол төрлөө.Өмнө нь тэдний талаар төсөөлөх төсөөлөл алга байлаа харин талбар дээр нь ирээд хэд хоноход жоохон ч гэсэн тэдний үүрч буй ачааг мэдэрлээ.Зун очих нь чухал ч намар хавар ч юм уу их ажлийн үеэр нь тэдэнд дэмжлэг болох багуудыг илгээж байвал зүгээр юмуу даа гэж бодлоо.Тиймд итгэлийн ах эгч дүүсээ магадгүй танай сүмээс илгээгдсэн, эсвэл өөр цуглаанаас илгээгдсэн, ч хамаагүй хөдөө орон нутгийн, Илгээлтийн эздийн төлөө гэр бүл найз нөхдөөрөө орой бүр тогтмол цаг гарган залбирч,утсаар холбогдоно,ярьж урамшуулан .бүүр боломжтой бол ,санхүүгээр дэмжиж, биеээрээ очиж, хамтдаа цөөхөн хоног ч хамаагүй нөхөрлөж байвал ямар вэ гэсэн уриалгаар ятгаж байна.
Ах дүүс минь ээ бид чинь ХРИСТ дотор нэгэн гэр бүл шүү дээ тийм учраас таны ах дүү ядарч хүнд хэцүү байхад та зүгээр л хараад сууж чадна гэж үү !!!
No comments:
Post a Comment