Wednesday, May 8, 2019

Гэмшихээр яадаг вэ гэж үү🤔 ..



Гэмшихээр яадаг вэ гэж үү🤔 ..?
 Хариулах уу яах уу...🤔

Их ганцаарддаг 😎.
Их ганцаардал дунд илүү байсан олон юмс илчлэгддэг 😉.
Өө тэгээл юм юм үзэж харна дөө.

Найз байсан нь танил болж, танил байсан нь танихгүй болж, эгч дүүс байсан нь энгийн харилцагч болж, эвийлж халамжлагчид нь холын зай барьж, дотно байсан хүмүүс нь толгой дохих төдий мэнд мэдэж,  хайр зарлагсад нь  харцаа буруулж хамаг хүн нүүрээ биш нуруугаа харуулдаг ч ганцхан БУРХАН ЭЦЭГ НҮҮРЭЭ ХАРУУЛДАГ юм даа 🤗. 
Гэмшсэний дараа нигүүлсэлийн завинд итгэлийн сэлүүртэй орь ганцаар гүн тэнгист урт аялалд гардаг даа 🤗 Аялал эхэндээ хэцүү уйлах дуулах бөөлжих зэрэгцээд дундаа дуусашгүй ганцаардалд хөвөөд л сүүлд нь ганцхан Бурхан л хамт буйг Тэр хэзээ ч орхиогүйг мэдэх шиг жаргал үгүйг ухаарах цагт туулсан зам үүрсэн ганцаардал үнэ цэнэтэй хайр байсаныг мэдэрдэг юм даа.
Би барьцаа алдсан ч Эзэн намайг алдаагүйд гүнээ талархнам 🤗

#Хуулсан_болно

No comments:

Post a Comment