Wednesday, May 8, 2019

Бодрол

Амьдралд маань тохиолдсон асуудал бэрхшээл бүрийг даван туулж гарах хүчийг ЭЗЭН минь надад өгчээ .Энэ  бүх зүйлийг дотор хайртай хүмүүсээ ЭЗЭНтэй уулзах хүртлээ мөнхийн амар тайван газар луу үдэж явуулсан,гэнэтийн өвчин,осол аваар,мөнгө хөөсөн амьдрал,
хагацал,хэзээ энэ бүхэн дуусах юм болдоо гэсэн нулимаст өдрүүд ,итгэлгүй зан гаргаж  ЭЗЭНийхээ урамыг хугалсан ч өдрүүд бий .
Энэ бүхний ард гарах  нууц нь
ЭЗЭН байжээ .

Саяхан итгэлийн ах эгч нартайгаа гэрчлэлээсээ хуваалцаж байхдаа тэднийг гэрчлэлээс минь үнэхээр ерөөгдлөө гэх үгсийг сонсоод  нээрээ л би болон гэр бүл маань маш олон олон зүйлсийн ард ЭЗЭНий хүч дотор даван туулж гаржээ гэдгээ харлаа шүү.Үнэндээ үнэхээр хэцүү дааж давшгүй мэт байсан өдрүүд маань  хэн нэг надтай адил амьдралыг туулж  байгаа хүнд Ирээдүй итгэл найдвар бий гэдгийг баталж харуулахын тулд сайны төлөөх гэрчлэл болон  байсан мэт юм байна гэдгийг ойлголоо .Яг Ром 8:28-дээр бичигдсэн шиг .

Ах дүүс найзууд минь одоо таньд тулгарч байгаа  хүнд хэцүү зүйлс эцэстэй  сайны төлөөх гэрчлэл болон үлдэх  болно шүү.
Харин ЭЗЭНд найдаж Түүнээс л зуураарай .
#Ром 8:28
Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ.

No comments:

Post a Comment