Thursday, May 16, 2019

Ники Жонсын тэмдэглэл

Хорт хавдарын эсрэг тэмцсэн зоригт охин НИКИ ЖОНСЫН бичсэн захидалыг та бүхэнтэйгээ хуваалцья.
#Хайрт гэр бүл найз нар минь
Сүүлийн 16 сар надад Тэнгэрлэг БУРХАН аавтайгаа уулзахад өөрийгөө сайтар бэлдэх боломж тохиолоо. Хүн амьдралд ямарч сорилттой учирч зовлон бэрхшээлийг тууллаа гэсэн БУРХАН байгаа учир ганцаараа шаналах ёсгүй юм байна гэдгийг ойлгосон. Өөртөө харамсаж өөрийгөө зүхэхийн оронд хувь заяандаа талархаж байхаар шийдсэн Нэг хөл минь зүгээр хоёр гар маань ч эрүүл саруул байна. Харах нүдтэй сонсох чихтэй энэ хорвоотой ойлголцож ярилцах ам хэл надад бий Жинхэнэ гоо сайхан хүний дотор оршдог юм. БУРХАН зүрх сэтгэл дотор минь юу байгаагаар шүүх биз ээ. Би хорт хавдраа ЯЛАН ДИЙЛСЭН гэдгийг минь та бүхэн мэдээсэй гэж хүсэж байна. Хавдар миний нэг хөлийг тайрч үсийг минь халзалж магадгүй эцэстээ амийг минь авч одож болох ч миний инээмсэглэл ИТГЭЛ БИШРЭЛИЙГ надаас ХЭЗЭЭ Ч булааж чадаагүй .Тиймээс БИ ЯЛСАН Миний олж авсан нь алдсанаасаа хамаагүй үнэтэй учраас өнгөрснөөсөө юуг өөрчлөхийг хүсч байна гэж асуувал би ЮУГ Ч ӨӨРЧЛӨХГҮЙ гэж хэлэх байсан .Би та нартаа бүгдэд нь маш их хайртай үргэлж та нартайгаа хамт байх болноо. Сайн сайхан бүхнийг хүсье Үүрдийн мөнх хайрлах Ники нь.
#Хэдийгээр би хорт хавдар нь эдгэрсэн гэж хэлэхийг хичнээн хүсэж байвч тэрээр энэ захиаг бичээд удалгүй өнгөрсөн юм. Хорт хавдар түүний амийг авч олдсон ч түүний сэтгэл зүрх ИТГЭЛ НАЙДВАРыг хэзээ ч хугалж дийлээгүй юм.Бил НИКИ охиныг одоо хаана хэнтэй хамт байгааг мэдэж байгаатай адил НИКИ ч бас үүнийг энэхүү захидлаа бичиж байхдаа мэдэж байж ээ.
ЕСҮС Христ Итгэгчид бидэнд ийм л итгэл найдвар хэрэгтэй амьдралын жижигхээн асуудалд амархаан сэтгэлээр унах биш ИТГЭЛ найдварын эх сурвалж ундарга нь болсон ДЭЭДИЙН ДЭЭД цор ганц үнэн БУРХАНДАА итгэж Түний дотор үргэлж бялхсан аз жаргалаар дүүрэн байж байриандаа хамтдаа хүрцгээе амен

No comments:

Post a Comment