Нэг найзын зөвөлгөө надад ийн хэлэв: Балжии чи одоо ямар юмаа хийгээл эхнэртэйгээ байнга хэлхэлдэж байдаг юм. Залуу хүн байж найз нөхөдтэйгөө наргиж цэнгэж эрх чөлөөтэй залуу насаа өнгөрөөлдөө. Тэртэй тэргүй л хөгширөөд эхнэртэйгээ хамт байхаас хойш. Хэсэг бодолхийлж сууснаа би түүнээс ийн асуув.
- Намайг гэнэт хэвтэрт ороод хүнд өвдлөө гэж бодоё чи миний баас шээсийг зөөж чадах уу ? Тэр юу ч дугарсангүй.
-Хэрвээ би гэнэт хагацал үзэн уй гашууд автавал чи үргэлж хажууд минь байж намайг тайтгаруулах уу?
-Намайг архинд орчихвол Чи миний хойноос хэр удаан хөөцөлдөж чадах вэ ?
Хүний хамгийн хүнд үед үргэлж ХАНЬ гэдэг хүн л хажууд байж хамт туулдаг. Тэгвэл яагаад жаргалтай үеийг нь бусадтай хамт өнгөрөөх ёстой гэж?
ХАМГИЙН ҮНЭТ СЭТГЭЛ ОРШИХ, ХАНИЙГАА ХАЙРЛАЖ ЯВААРАЙ ХҮМҮҮСЭЭ
No comments:
Post a Comment