Thursday, May 9, 2019
#Оройн_залбирал
Ааваа би Таньдаа хандан залбирч байна .Би Таны дааман хаалгаар талархалтайгаар,Таны дааман хашаанд магтаалтайгаар орж,Таныгбаяртайгаар магтаж байна. Та зохистой,ариун,зөвт,бөгөөд шударга учраас би Таныгаа хүндэлж байна.Би өөр дээрээ болон гэр орон,хайртай хань,үр хүүхэд,хамаатан садан унаа тэрэг ,банкны данс ,Таны надад хариуцуулж өгсөн бүхний дээр Есүсийн нэрээр хамгаалахыг гуйн залбирч байна.Таны тэнгэр элчүүд,тэнгэрлэг дайчид энэ алив газрын эргэн тойронд ,дээрээс доороос мөн алив ёрын зүйлийг нэвтрэх цэг бүрийг Есүсийн нэрээр хамгаалахыг залбирч байна .ЭЗЭН минь ээ Та бол миний хоргодох газар ,миний бат цайз,миний БУРХАН,Таньдаа би найдна.Та миний эргэн тойронд хамгаалалтыг тавьсан учир миний орших газрын эргэн тойронд ямар ч гай гамшиг халдахгүй гэдэгт би Таньдаа итгэн,талархаж байна.Миний эсрэг элдэв хараал ,шивлэг ,тарни уншилт,бөө,харанхуйн ид шид ,бүх төрлийн ид шид ,харанхуйн хөрөг зураг болон ямарваа зэвсэглэсэн чөтгөрийн үйлдэл бүрийг дамжуулан илгээсэн хүмүүсийн өөрдийнх нь толгой дээр 7-дахин буцааж буулгах болтугай.Ингэснээр тэд Есүс бол ЭЗЭН гэдгийг мэдтүгэй.Үүнээс гадна хүн төвтөй сүнс ,тэнгэрээс хаягдсан сүнснүүд,мөн элдэв бузар сүнснүүдийг Та өөрийн тэнгэрлэг хүчээр хорьж ,миний гэр орон уруу хөл нь ч гишгэхээс хамгаалаарай.Би залбиралдаа тэдгээр бузар сүнснүүдийг ЭЗЭН Есүс хаашаа яв гэсэн тэр газар луу нь явуулж байна.Тэдэнд Есүс бол цорын ганц ЭЗЭН гэдгийг мэдүүлэхийн тулд тэдний алхам бүрт түмэн сум ба аянга цахилгаанаар нэрвээч.Түүнээс гадна оюун санааг ховсдох элдэв харилцаа ,зүүдийг хянан захирах оролдлого,бусад бүх төрлийн сэтгэцийн болон алсын зайнаас ховсдох халдалга бүрийг Есүсийн нэрээр таслаж ,энэ бүх бузар үйлдэлүүдийг хүчингүй гэдгийг би зарлаж байна .Миний бүх зүүдийг Ариун Сүнсээр манаж ,илчлэлт байгаад тань би талархаж байна.Би унтахдаа амгалан тайван нойрсох бөгөөд,өглөө бүр бие минь ажлаал тайлж,сэргэг сэрэх болно гэж тунхаглаж байна.Би мөн гэрлийн хуяг дуулгыг өмссөн .Би авралын дуулгыг ,зөвт байдлын хуягийг хамт өмсөөд ,үнэнийг бүсэлж ,амар тайвны сайнмэдээний бэлэн байдлыг хөлдөө өмссөн .Мөн муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай ,Сүнсний сэлэм буюу БУРХАНы үгийг би авсан.Энэ бүхнийг би Есүсийн хүчтэй нэрээр залбирч байна .Амэн
(Ву Балжий)
Subscribe to:
Post Comments (Atom)
-
Мартана гэдэг үгийн талаар 1-рт Хүн ой санамжаа алдвал мартдаг 2-рт Үхсэн хүн угаасаа мартана Бидний амьдралд хэзээ ч дурсахыг хүсдэгг...
-
НЭГ МИНУТЫН ХҮЧИРХЭГ ЗАЛБИРАЛ Эцэг Бурхан минь, энэ залбирлыг уншиж байхад намайг ерөөгөөч, мөн гайхалтай арга замаар над руу илгээсэн ит...
No comments:
Post a Comment