Нэгхэн хоромын дараа юу болохыг мэдэхгүй байж амьдралд ам гарч маргаашаар сайрхах хэрэг юу билээ.
Нэг л мэдэхэд үгүй болох орчлонд
Нилээд их хөрөнгөтөй байгаад ч яах билээ
Үхэн хатан хуруу хумсаа хугалж олсон эд хөрөнгөө хөрст энэ дэлхийд орхиод л явах юм шүү дээ үнэн дээ чи.
Бүх зүйлийг гомдолж харахаасаа өмнө өөртөө байгаа зүйлээ нэг хардаа.
Цаана чинь гэр оронгүй ,өмсөж зүүх ч хувцасгүй ,идэх хоолгүй ,ажилгүй ,өвчтөй
хөл гаргүй, эцэг эхгүй маш олон хүмүүс байна тэд хэдий ийм хэцүү ч гэсэн эрч хүчтэй инээд хөөртөй байгаа зүйлдээ талархаад амьдарч байна.
Байгаа юмандаа сэтгэл хангалуун байцгаая.
Хажуудаа байгаа хайртай хүмүүсдээ талархаж амьдарцгаая.Залуу насныхаа өдрүүдэд бүтээгч ЭЗЭНээ санацгаая.
Амь амьсгал,амьдрал бүх зүйлийг захирагч Мөнхийн ЭЗЭНдээ л найдацгаая
Бидэнд талархах зүйл их бий үүнийг уншиж байгаа таньд баярлалаа та ч гэсэн үнэ цэнэтэй эрхэм нандин ЭЗЭНий бүтээл шүү .
Өөрийгөө бүү голоорой ЭЗЭН таньтай хамт
ЭЗЭНд талархагтун !!
No comments:
Post a Comment