Sunday, May 19, 2019

Бидэнд талархах зүйлс зөндөө бий

Биднийг Энд Хямарч байна гэж гомдолж байхад.Зарим оронд хүмүүс Өлсөж үхэж байна.Бид хямарлаа хямарлаа гээд Монголд өлсөж үхсэн хүн олдлоо гэж Та сонссон уу. ЭЗЭНий Амьд үгэн дээр  Үргэлж баяртай бай Тасралтгүй залбир Бүх зүйлд Талархалаа илэрхийл 1тес 5:16-18  ром 8:28 Бидэнд тохиолдож буй бүх зүйл Эцэстээ Бидний сайны төлөө гэсэн байдаг шүү дээ Тиим учраас Гомдололгүйгээр байгаа юмандаа сэтгэл хангалуун Талархаж Ерөөж амьдарцгаая.##ЭЗЭН МОНГОЛыг ерөөх болтугай амээн

Friday, May 17, 2019

Нэг найзын зөвөлгөө

Нэг найзын зөвөлгөө надад ийн хэлэв: Балжии  чи одоо ямар юмаа хийгээл эхнэртэйгээ байнга хэлхэлдэж байдаг юм. Залуу хүн байж найз нөхөдтэйгөө наргиж цэнгэж эрх чөлөөтэй залуу насаа өнгөрөөлдөө. Тэртэй тэргүй л хөгширөөд эхнэртэйгээ хамт байхаас хойш. Хэсэг бодолхийлж сууснаа би түүнээс ийн асуув.
- Намайг гэнэт хэвтэрт ороод хүнд өвдлөө гэж бодоё  чи миний баас шээсийг зөөж чадах уу ? Тэр юу ч дугарсангүй.
-Хэрвээ би гэнэт хагацал үзэн уй гашууд автавал чи үргэлж хажууд минь байж намайг тайтгаруулах уу?
-Намайг архинд орчихвол Чи миний хойноос хэр удаан хөөцөлдөж чадах вэ ?
Хүний хамгийн хүнд үед үргэлж ХАНЬ гэдэг хүн л хажууд байж хамт туулдаг. Тэгвэл яагаад жаргалтай үеийг нь бусадтай хамт өнгөрөөх ёстой гэж?

ХАМГИЙН ҮНЭТ СЭТГЭЛ ОРШИХ, ХАНИЙГАА ХАЙРЛАЖ ЯВААРАЙ ХҮМҮҮСЭЭ

Thursday, May 16, 2019

Ники Жонсын тэмдэглэл

Хорт хавдарын эсрэг тэмцсэн зоригт охин НИКИ ЖОНСЫН бичсэн захидалыг та бүхэнтэйгээ хуваалцья.
#Хайрт гэр бүл найз нар минь
Сүүлийн 16 сар надад Тэнгэрлэг БУРХАН аавтайгаа уулзахад өөрийгөө сайтар бэлдэх боломж тохиолоо. Хүн амьдралд ямарч сорилттой учирч зовлон бэрхшээлийг тууллаа гэсэн БУРХАН байгаа учир ганцаараа шаналах ёсгүй юм байна гэдгийг ойлгосон. Өөртөө харамсаж өөрийгөө зүхэхийн оронд хувь заяандаа талархаж байхаар шийдсэн Нэг хөл минь зүгээр хоёр гар маань ч эрүүл саруул байна. Харах нүдтэй сонсох чихтэй энэ хорвоотой ойлголцож ярилцах ам хэл надад бий Жинхэнэ гоо сайхан хүний дотор оршдог юм. БУРХАН зүрх сэтгэл дотор минь юу байгаагаар шүүх биз ээ. Би хорт хавдраа ЯЛАН ДИЙЛСЭН гэдгийг минь та бүхэн мэдээсэй гэж хүсэж байна. Хавдар миний нэг хөлийг тайрч үсийг минь халзалж магадгүй эцэстээ амийг минь авч одож болох ч миний инээмсэглэл ИТГЭЛ БИШРЭЛИЙГ надаас ХЭЗЭЭ Ч булааж чадаагүй .Тиймээс БИ ЯЛСАН Миний олж авсан нь алдсанаасаа хамаагүй үнэтэй учраас өнгөрснөөсөө юуг өөрчлөхийг хүсч байна гэж асуувал би ЮУГ Ч ӨӨРЧЛӨХГҮЙ гэж хэлэх байсан .Би та нартаа бүгдэд нь маш их хайртай үргэлж та нартайгаа хамт байх болноо. Сайн сайхан бүхнийг хүсье Үүрдийн мөнх хайрлах Ники нь.
#Хэдийгээр би хорт хавдар нь эдгэрсэн гэж хэлэхийг хичнээн хүсэж байвч тэрээр энэ захиаг бичээд удалгүй өнгөрсөн юм. Хорт хавдар түүний амийг авч олдсон ч түүний сэтгэл зүрх ИТГЭЛ НАЙДВАРыг хэзээ ч хугалж дийлээгүй юм.Бил НИКИ охиныг одоо хаана хэнтэй хамт байгааг мэдэж байгаатай адил НИКИ ч бас үүнийг энэхүү захидлаа бичиж байхдаа мэдэж байж ээ.
ЕСҮС Христ Итгэгчид бидэнд ийм л итгэл найдвар хэрэгтэй амьдралын жижигхээн асуудалд амархаан сэтгэлээр унах биш ИТГЭЛ найдварын эх сурвалж ундарга нь болсон ДЭЭДИЙН ДЭЭД цор ганц үнэн БУРХАНДАА итгэж Түний дотор үргэлж бялхсан аз жаргалаар дүүрэн байж байриандаа хамтдаа хүрцгээе амен

Monday, May 13, 2019

#Бурхан чамайг мартана гэж ??



Амьдралд тулгарч байгаа олон саад  бэрхшээл,хүнд хэцүү шамтармаар өдрүүд бидэнд маш олон тохиолдог ингэлээ гээд бид бууж өгч шамтарах гэж !
Бурхан минь Та намайг юунд орхивоо,заавал би энэ зовлон туулах ёстой гэж үү ??миний  өмнөх асуудал хангалттай биш гэж үү гэх мэт асуултууд ар араасаа цуварсаар !
Хамгийн гайхалтай зүйл нь Бурхан бидэнтэй үргэлж хамт байдаг. Асуудал бэрхшээл тулгарах үед ихэнхдээ бид  асуудал уруугаа  бүх анхааралаа хандуулж ганцаараа л байгаа юм шиг   цаг хугацаан дундуур туушдаг юм шиг санагддаг.Асуудал хүчтэй ч асуудалаас ч илүү том Бурхан Эзэн чиний бас миний талд байгаа гэдгийг бид санах ёстой юм болов уу ? Тэр бидний бодит тусламж  бат бэх цайз,  өмөг түшиг,байсаар л байдаг.Тийм учраас яах нь биднийг мартана гэж ,яах нь биднийг орхино гэж .
Асуудал нэг бүрийн цаана  сургамж,чиглүүлэг мөн Бурхан бидэнтэй ямар их ойрхон байж  тусладаг вэ гэдгийг зааж өгдөг мэт санагддаг.
Найз минь Бурхан биднийг мартаагүй ээ
Чи ганцаараа биш  шүү  :)
БИ БАЙДАГ ЭЗЭН чамтай хамт Иммануел
                                       (©Балжий )
Та цөхрөнгөө барсан  байж болох  ч найдвар үргэлж байдаг гэдгийг битгий мартаарай.
#Соре

Sunday, May 12, 2019

ЛАМ НАР СОНСОЦГОО!!!


    Мод үржүүлгийн “UВТ” компанийн ерөнхий захирал Х.Болдбаатар:
   -Энд нэг зүйлийг лам нарт хандаад хэлмээр байна. Яагаад лам нар талийгаачдаа зориулж нэг мод тарьчих гэж хэлдэггүй юм бэ?   
    Хэрвээ лам нар тэгж хэлээд байсан бол Далан давхрын оршуулгын газар өдийд дүүрэн модтой болчих байлаа. Хоёрдугаарт, та бүхэн Улаанбаатарын ойр орчимд буй ой руу ороод үз. Арц байхгүй болчихсон. Шарга морьт, Яргайт, Жигжид, Богд уулын аль ч ам руу ороход арц үнэртдэг байлаа, арав, хорин жилийн өмнө. Одоо ямар ч арц байхгүй.
     Мэргэжлийн хүмүүсээрээ арцыг хэрхэн тарих вэ, яаж үрслүүлэх вэ гэдэг дээр эрдэм шинжилгээний ажил хийлгэж байна. Хийд, лам болгон л өнөө сайхан арцыг маань гялгар уутанд хийгээд л өгөөд байдаг. Буян хийгээд байна уу, бузар хийгээд байна уу, тэд. Ядахдаа бид арцыг эргэлтэд оруулж худалдааны арц гаргая. Лам нарыг үүнд уриалмаар байна. ЛАМ МОД ТАРЬЖ БАЙХЫГ ҮЗСЭН ҮҮ?
Дашчойлон, Гандангийн лам нар мод тарихыг харсан уу?
   -Гандантэгчинлэн хийд рүү өгсөхөд хэдэн мод суулгачихсан харагддаг шүү дээ?
   -Гандангийн мод ургадаггүй байхгүй юу. Хамба, гавж, да лам нар нь нэг нэг мод нүдлээд авчих л даа. Өөрөө очоод усалж амжихгүй бол шавь нараараа услуулж ургуул. Нэг хүн бурхан боллоо гэхэд ар гэрийнхэнд нь “Хүүхдүүдийнх нь тоогоор мод тариарай" гээд хэлчихэд л боллоо. Мод тарихад нь үйлчилдэг компаниуд нь хэдийнэ бий болчихоод байж байна. Манай компани очоод тариад, услаад, хар шороог нь аваад очно. Арчлаад өгнө, гэжээ.
    Мухар сүсэгтэн олон нь амьд модонд хадаг уяад, моддыг өтөнд идүүлж ялзалж устгаж байна!!! Буян үйлдээд байна уу? Бузар мууг үйлдээд байна уу?
    ТА МИНЬ ЭЭ, ХЭЛЭЭД ӨГӨӨЧ???
 ~ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАЙРЛАЦГААЯ, БҮТЭЭЛИЙГ НЬ ХАЙРЛАСНААР БҮТЭЭГЧИД НЬ АЛДРЫГ ӨРГӨЦГӨӨЕ, МОД ТАРЬЦГААЯ ~

НЭГ МИНУТЫН ХҮЧИРХЭГ ЗАЛБИРАЛ

НЭГ МИНУТЫН ХҮЧИРХЭГ ЗАЛБИРАЛ
Эцэг Бурхан минь, энэ залбирлыг уншиж байхад намайг ерөөгөөч, мөн гайхалтай арга замаар над руу илгээсэн итгэлийн андыг минь ч бас ерөөгөөч гэж Есүс Христийн нэрээр гуйж байна.
Эзэн! Өнөөдөр бидний амьдралд зориулсан ер бусын үүд хаалгаа нээгээч. Биднийг хамгаалж, бас эрх чөлөө рүү удирдаач!
Диаволын биднээс хулгайлсан: сэтгэл зүрх, бие махбодын эрүүл мэнд, санхүү, харилцаа холбоо, үр хүүхдүүд, ажил, үйлчлэл, гэр орон, гэрлэлт гээд бүх зүйлийг буцааж авахад бидэнд хоёр дахин их Сүнсээ буулгаач! 
Бидний эсрэг дайсны товлосон бүх төлөвлөгөө, зорилго, санаархлыг Есүсийн хязгааргүй эрх мэдэлтэй нэрээр хүчингүй болгож байна!
Бидний эсрэг бүтээгдсэн ямар ч зэвсэг бүтэлгүй гэж би зарлан тунхаглаж байна. Би амьдралынхаа бүхий л үхмэл хэсгүүдэд АМИЙГ дуудан тунхаглаж байна.
БИДНИЙГ ГЭРЭЛТЭЖ АМЬДРАХАД ЮУ Ч, ДАЙСНЫ ЯМАР Ч ЗЭВСЭГ СААД БОЛОХГҮЙ!!!
Бүх зүйл Таны мэдэлд байдагт талархаж байна. :)

Бид амьдралдаа, нөхцөл байдалдаа хандан Есүсийн нэрээр эш үзүүлж байна.
Бидний гэр бүлүүд ерөөгдсөн!
Бидний эрүүл мэнд ерөөгдсөн!
Бидний гэрлэлтийн харилцаанууд ерөөгдсөн!
Бидний гэр орон ерөөгдсөн!
Бидний санхүү ерөөгдсөн!
Бидний бизнес, бидний ажил үйлс ерөөгдсөн!
Бидний үр хүүхдүүд ерөөгдсөн!
Бидний эцэг эх, ах, эгч, дүүс ерөөгдсөн!
Бидний үйлчлэл ерөөгдсөн!
Бидний хүсэл зорилго, шийдвэрүүд ерөөгдсөн! Амен!
Нөхрүүд амийн зам дээр байна.
 Эхнэрүүд ч амийн зам дээр байна.
Зээлүүд төлөгдөж, өр дарагдсан!!!
Бидний амьдралын хүсэл, төлөвлөгөө, зүрхний маань хүслүүд гүйцэлдэх болно.
ЕСҮСИЙН НЭРЭЭР! АМЕН :)
Хамтдаа залбирцгаая! Бидний Эзэн алдаршиг. АМЕН :)
via: Vera Bulgaa

Хялгант явсан тэмдэглэл

ЭЗЭНий  хайрын тухай сонсоод хүлээн авч хүмүүс,тэдний төлөө залбирахад маш их баярлаж байгаа  цаг мөч үнэхээр  гайхалтай байлаа. Өшөө жоохон яриад өгөөч  Есүсийн тухай   гэх тэдний ЭЗЭНийг хайж  байгаа сэтгэл  .
Түүний үгийг бариад алхах үед ЭЗЭН  аманд минь үгийг хийж  өөрийнхөө хүүхдүүдийг  авралд хөтлөн дагуулах юм. Биднийг хайрласан Түүний юутай агуу юутай үнэ цэнэтэй вэ ??

Аврагсдийн тоо өдрөөс өдөрт өссөөр л 

Монгол орон  ЭЗЭНий гайхамшигт авралд ирэх болтугай амээн .

Иохан 3:16

Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.


ЭЗЭН халуун хайраар шатсан мундаг залуустай   1-г өдрийг өнгөрүүллээ.Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой,үнэхээр хайраар дүүрэн мундаг залуусаас маш их урам зориг  хүчийг авлаа. Өнөөдөр  10-н хүн ЭЗЭНийг амьдралдаа хүлээн авсан  гээд боддоо.
Биднийг хайрласан Түүний болзолгүй хайрын төлөө талархий  амээн.