Wednesday, May 8, 2019

ЕВРЭЙ ЗҮЙР ЦЭЦЭН ҮГ:


ЕВРЭЙ ЗҮЙР ЦЭЦЭН ҮГ:

“Бурхан минь. Босоход минь туслаач, унахыг бол  би өөрөө чадна.”

Архи бие рүү чинь орвол “нууц” зөрөөд гардаг юм.

Гэрт ирсэн “загас зочин”хоёр,
 3 хоноод л мууддаг.

Хүн болгон мөнгөгүй байгаагаа гайхдаг. Харин ухаан муутайгаа гайхдаг хүн байдаггүй.

Асуудлыг мөнгөөр шийдэж байгаа бол энэ “асуудал” биш “зардал.”

Бурхан чамайг тэнэг хүүхнүүдээс хамгаалаг, харин сайхан хүүхнүүдээс чи өөрийгөө хамгаалаарай.

Үс чинь бууралтвал ухаантай болсоны шинж биш, хөгширсөний шинж.

Сайн дуугүй байх чадвар бол, сайн ярихаас ч хэцүү чадвар юм.

Хүн олширсоноос болж дэлхий сөнөхгүй, харин муу хүн олширсоноос болж сөнөнө.
Бурхан ядуусыг өндөр үнэтэй нүгэл хийхээс үргэлж хамгаалж байдаг.

Дурлал хичнээн амттай ч, түүгээр амтат чанамал хийж болохгүй.

Муу эхнэр борооноос илүү хортой.
Бороо хүнийг гэр лүү нь хөөдөг бол,
 муу эхнэр гэрээс чинь чамайг хөөнө.

Эдгээрээс аль нь таньд илүү их хүрч байна вэ? :)

No comments:

Post a Comment