Wednesday, May 8, 2019



Нэгэн залуу эхнэрээ дүлий болоод байгааг мэдэрчээ. Тэгээд хэр зэрэг дүлийрээд байгааг нь мэдэхийн тулд эмчээс зөвлөгөө авахаар шийдлээ. Тэгтэл эмч түүнд “Эхнэрийнхээ ард 5 метр орчим зайнаас асуулт асуугаад үзээрэй. Хэрвээ сонсохгүй байгаа бол 4 метрт ойртоод асуугаарай” хэмээн зөвлөжээ. Ингээд  нөхөр нь эхнэрээ оройн хоол хийж байхад нь 5 метр зайнаас “Хайраа ямар хоол хийж байгаа юм бэ?” гэж асуужээ. Гэвч эхнэр нь хариу юу ч хэлсэнгүй. Тиймээс дахин нэг метр ойртон хэлсэн боловч хариу сонссонгүй. Энэ мэтээр метр метрээр ойртсон бололовч мөн л хариу хэлээгүй учир яг эхнэрийнхээ дэргэд ирээд ямар хоол хийж байгааг нь асуулаа.
Гэтэл эхнэр нь “Хань минь би чамд тахианы мах иднэ гэж таван удаа хэллээ шүү дээ” гэжээ. Энэ нь түүнд эхнэрийнхээ биш өөрийнхөө сонсголыг шалгах ёстойг сануулжээ.
“Бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй. 2 Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно. 3 Нүдэн дэх дүнзээ анзаараагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ? 4 Эсвэл, нүдэнд чинь дүнз байгаа атал ах дүүдээ “Нүднээс чинь тэр үртсийг аваад өгье” гэж чи яаж хэлж чадна вэ? 5 Хоёр нүүрт чи, эхлээд өөрийнхөө нүднээс дүнзээ авч хая. Тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртэс авч хаяхдаа сайн харах болно.” Матай 7:1-5
Бид бие биенээсээ өө сэв олж харсаар, заримдаа бүр маргалдаж, зөрчилдөн улмаар гарах үр дагаварыг амсаж эхэлдэг. Хүн бүхэн “Миний зөв” гэж өөрийгөө өмөөрдөг. Танд ч бас “Миний зөв” гэж бодох үе байсан болов уу? Энэ байдлаараа “ялалт байгууллаа” гэж бодохоосоо гадна бид нөгөө хүнээ  хүнд шархлуулж байдаг. Үл ойлголцлын ханыг нураан гүүрийг тавьж, хэн нэгэнтэй зөрчилдөхөөр бол эрүүл ухаанаар харж, эв эеийг хичээн зохицуулаарай. Өнөөдөр бидний амьдарч буй нийгэм8 улс төр ямар байгааг та мэдэж байгаа. Таны залбирал энэ цагт маш хэрэгтэй байна!
“ Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариуслыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.”Еврей 12:14

No comments:

Post a Comment