Wednesday, May 8, 2019

Бид түүнийг мартахгүй

Хүн бүрийн амьдрал итгэлийн амьдралын түүх бий байх. Би нэг түүхээсээ хуваалций

8-н жилийн өмнөх энэ өдрүүдэд   сэтгэл зүсэгдэм  мартаж болохооргүй  явдал тохиож билээ.Анхны маань охин төрөөд 4-сартай байхдаа нэг шөнө гэнэт бие муудаад сэхээнд орох  үед   эмч нар  найдваргүй болчихлоо сэтгэл санаагаа бэлд гэж эмч нар хэлж билээ .Тэнгэр газар нийлэх шиг л болж эхнэр  бид 2-р  залбирахаас  өөр хийх юм олдохгүй байсандаа. Маргааш орой  охин  маань бие нь  муудаад нүдэн дээр маань сүүлчийн амьсгалаа авч ЭЗЭНий  тэвэр лүү явсан юм. Тэр миний хувьд үнэхээр их сэтгэлээр унаж  байж билээ :(
яагаад БУРХАН минь яагаад гэсэн асуулт ар араасаа зуварсаар л байсан .5-дахь өдөр ажил явдал дуусаад хагас сайн өдөр гэртээ байж байтал ээж  эхнэр маань нэгэнт ЭЗЭНтэй байгаа охиныхоо араас юунд уйлна  вэ яваад ЭЗЭНийг магт Түүнд үйлчил гэж  ятгах  үед  нь та нар зүгээр үү  гэж хэлээд маргаж байлаа. Яагаад гэхээр Бүтэн сайн өдөр буюу маргааш нь    Христ мэндэлсний баяр байсан юм .Нилээд  хэсэг бодсон дараа би магтаалын бэлтгэлдээ явсан  тэгээд  маргааш нь Христ  мэндэлсний баяр болж бүх л  хүмүүс баяр  хөөртөй   миний хувьд үнэхээр  хоосон хэцүү байсан магтаал эхлээд явж байх үед би хүүхэд байхаасаа л залбирдаг байсан нэг зүйлээ санасан  юм.
ЭЗЭН минь ээ
 би Таныг баяртай үедээ ч
зовлонтой  үедээ ч магтах болно гэсэн залбиралаа санасан юм. Тэгээд үргэлжлүүлнэ магтаж байх үед маань ЭЗЭН
хүү минь би чиний  хамгийн эрхэм охины чинь оронд Өөрийн хамгийн нандин  Хүүгээ чи болон  чиний  гэр бүлийн төлөө бэлэг болгон өгсөн юм гэсэн ичлэлт зүрхийг хучсан юм  маш их уйлсан хайраар дүүрсэн.
Эхнэр бид ЭЗЭНий өмнө  гэмших ёстой зүйлс дээрээ гэмшиж   бас ЭЗЭН дотор ерөөлгөн адислуулсан.Түүнээс хойш  маш олон гайхалтай  зүйлс болсон доо маш олон ЭЗЭН бидэнд  Давидыг өгсөн маш гайхалтай хайрын бэлэг болж ирсэн хүү минь  :)  тэгээд Энжи  Мишээл гээд
3-н сайхан үрийг өгсөн  :) шүү үнэхээр гайхалтай.
Маш урт түүх маш олон илчлэлтүүд байгаач товчлоод бичлээ  :)
#Би_болон_миний_гэр_бүл_ЭЗЭНд_үйлчилнэ
#Есүс бол БУРХАН өгсөн хамгийн том бэлэг
                 Бид Түүнийг мартахгүй

No comments:

Post a Comment