Friday, May 10, 2019

Сэтгүүлч юу гэж асуусан бэ ??

-Нэгэн номлогчийг Есүс Христийг үгүйсгэн эсэргүүцдэг сэтгүүлч студидээ урин мэтгэлцэж байхдаа ийм асуулт тавьжээ.
-"Та Есүсийн цус гэм нүглээс нь хүнийг цэвэрлэн ангижруулж ариусгадаг гэж та номлодог.
Тэгвэл Түүний цус урсаад 2000 жил өнгөрсөн болов ч хүн төрөлхтөн одоо хүртэл цэвэрлэгдээгүй нүгэлтэй хэвээрээ л байсаар л байна шүү дээ..? гэжээ.
Тэр номлогч ийнхүү хариулжээ:
-" Саван шампунь гэгч угаалгын бодис олон мянган жилийн туршид байсаар л байгаа эд. Гэтэл үүнийг авч хэрэглэдэггүй хүмүүс хир тоос өмхий үнэртүүлэн явдаг!
Хэн нэгэн хүн саван шампуний дэлгүүрт орж очсоноор хирээсээ салж цэвэрхэн болчихдоггүй.
Саванг худалдан авч гэртээ тавьснаараа ч хирээсээ салж цэвэрхэн болчихдоггүй!
Харин түүнийг задлан хэрэглэж, хувцас хунараа болон нүүр гараа, бие ээ угаах тэр мөчид л саван түүнийг цэвэрлэдэг шүү дээ!
Үүнтэй л адил хүмүүс цуглаанд зүгээр нэг очсоноороо аль эсвэл Есүсийн тухай хэн нэгнээс сонсоод өнгөрснөөрөө л гэм нүглээсээ цэвэрлэгддэг бус,  харин гэм нүгэлтэй гэдгээ ухааран ойлгож, хүлээн зөвшөөрч, гэм нүгэл болон гэм нүглийн үр дагавар болсон өвчин, хараал, айдас,  ичгүүр, дарамт, бардам зангаас минь чөлөөлөн цэвэрлэж өгөөч...  гэж Есүс Христэд итгэн хандан, гуйж залбирах тэр үед л Есүсийн цус гэм нүглээс цэвэрлэн угаадаг юм" гэжээ.

ЕСҮС ХРИСТ ДОТОР Л ГЭМ НҮГЛИЙН УУЧЛАЛ БИЙ.
#Хуулсан болно

No comments:

Post a Comment